2010-10-04
Тамхийг хаа дуртай газраа татдаг цаг өнгөрчээ.

 Шилийн богд, Алтан овоо, Талын агуйгаараа алдартай Сүхбаатар аймаг тамхины эсрэг хамгийн хатуу дэг журамтай газар болоод байгаа аж.  Учир нь, тус аймгийн нэг ч дэлгүүр, ТҮЦ тамхи ширхгээр худалдахгүй, зөвхөн хайрцгаар нь зардаг...
Мөн зоогийн газар, ресторан, бар цэнгээний газарт тамхи татах хориотой тул нэг ширхэг ч үнсний сав олж харахгүй.

Тухайн хориглосон газруудын гадна талд тусгай газарт тамхи татахыг зөвшөөрдөг. Энэхүү хатуу дүрэм журамд хүн бүр ам сайтай байж аймгийн иргэд ч ягштал биелүүлдэг байна.

Нийслэлд "Тамхины хяналтын тухай" хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх "Тамхигүй орчин-хамт олны санаачилга" хоёр сарын аян зарлажээ.

Гэхдээ зөвхөн Нийслэлийн засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрынхан ажлын байран дээрээ тамхи татахгүй байхыг уриалжээ. Үүнийхээ оронд Нийслэл даяар Сүхбаатар аймаг шиг хатуухан дүрэм журам баталчихаж болдоггүй л юм байх даа.
Сэтгэгдэл:


их зөв санаа бна шүү
Бичсэн: amanjinka цаг: 20:51, 2010-10-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
XopoмFacebookGoogleHi5Санхүү