2010-10-04
Microsfot WindowsXP анхан шат

Windows-т өргөн ашиглагддаг нэр томъёонууд
Энэ хичээлээрээ бид файл, хавтас, icon дүрс гэж юу вэ?
ямар үүрэгтэй вэ, shortcut, mouse, click зэрэг нэр томъёо үзнэ.

Улмаар уг хичээлийн маань хичээлийг зааж буй хүний
хувьд маш онцлог шууд синхрон буюу дэлгэцэнд хийгдэж
буй үйлдлүүдийг суралцагчидад шууд харуулж заах
өөрөөр хэлбэл амьдаар бодитоор зааж буй байдлаар бид CD гаргаж
байгаа билээ. Та бүхэн бидэнтэй холбогдон худалдан авах боломжтой.

1. Файл - Ямар ч үйлдлийн системд өгөгдлийг хадгалах үндсэн арга
бол файл юм. Энэ бол мэдээллийг агуулах хайрцаг л гэсэн үг. Доторх
мэдээллийн төрлөөсөө хамааран файлын олон төрөл байдаг.
Windows –т файлыг тодорхойлох гурван тодорхойлогч байдаг.
Нэр , өргөтгөл, icon. Нэр нь 256 тэмдэгт хүртэл урттай үг өгүүлбэр байж болно.
Харин өргөтгөл нь түүнийг ямар төрлийн файл болохыг харуулна. Icon нь мөн
ямар төрлийн файл болохыг зургаар үзүүлсэн хэлбэр юм.

2. Хавтас - Хавтас нь файлуудыг агуулдаг сав гэж болно.
Хоорондоо мэдээллээрээ холбоотой бүлэг файл , хавтаснуудыг
дотроо агуулж байдаг. Түүний зургийг доор харуулав.

3. Icon - Файлын зураг нь гэж болно. өөрөөр хэлбэл тухайн файл ямар
төрлийн файл вэ гэдгийг тодорхойлно. Доор зарим үндсэн Icon-уудыг харууллаа.

4. Shortcut - Энэ бол файлын хийсвэр дүр төрх нь юм. Тэрээр яг файлын
бүх мэдээллийг агуулаагүй боловч түүнийг орлож чаддаг. Түүнд файлын
талаарх мэдээллүүд хадгалагддаг бөгөөд түүн дээр хулганаар click
хийхэд уг эх файл дээр click хийсэнтэй ижил үр дүнг өгдөг. өөрөөр хэлбэл
түүний хуулбар мэт л байдаг.

Хэмжээ нь бага учраас эх файлыг дахин хуулахын оронд түүнийг өргөн
ашигладаг. Гэхдээ эх файл shortcut хоёр нь нэг диск дээр байх ёстойг
анхаарах хэрэгтэй. Түүнийг үүсгэхдээ файл дээрээ хулганы баруун талын
товчийг дараад цэснээс нь create shortcut хэсгийг сонгодог.

5. Cursor - Хэрэглэгч хаана юу хийж байгааг харуулсан заагч юм. Хулганы
курсор нь сум хэлбэртэй байна. /Хэлбэр нь өөр өөр болж байдгийг та
харсан байх/ Текст бичиж байхад анивчин дагаж хөдөлж байгаа энэ босоо
зураас бол бас л курсор юм.

6. Click - Хулганы зүүн товчийг нэг удаа дарж авах хөдөлгөөн.

7. Double click - Ойролцоо хийгдсэн хоёр click юм.

8. Drag буюу чирэх - Хулганы зүүн товчыг дарж байх зуураа хулганыг хөдөлгөх.

9. Scroll bar - Цонхон доторх мэдээллийг дээш доош нь хөдөлгөн харуулдаг
босоо дөрвөлжин обьект юм. Дээр доороо хоёр тийшээ харсан сумтай ба
түүнийг нь дарж мөн дээш нь доош нь хөдөлгөж болдог.

10. Log off - Windows нь олон хэрэглэгчийн үйлдлийн систем бөгөөд хэрэв
энэ горимд байгаа бол Windows-ийг ачаалагдахад ямар хэрэглэгч орох
гэж байгааг асуудаг. Энд хэрэглэгчийн нэр нууц үгээ өгөн системд орох
процессийг Log on, харин системээс гарч Windows-ийг дахин эхлүүлэх
процессийг log off гэдэг.

11. Shutdown - Системийг аюулгүй дуусгаж компьютерийг унтраах процесс.

12. Desktop - Windows-ийн үндсэн дэлгэц юм. Энэ дэлгэц дээр My computer,
Recycle bin, Network Neighborhood зэрэг icon-ууд оршдог. Бусад бүх
програмуудын цонх нь энэ дэлгэц дээр үзэгддэг. Түүн дээр хэрэглэгч өөрөө
янз бүрийн файл болон програмуудаа тавьж болно. Мөн зурагтай болгох,
WEB хуудас маягаар зохион байгуулж болдог.

13. Display card буюу график карт - Процессороос дэлгэц рүү гаргах
мэдээллийг удирддаг төв. Дэлгэцийн хаана нь ямар өнгөтэй цэг
шидэхийг энэ төвөөс шийддэг. Мөн дэлгэц нь хэдэн цэгийн нягтшилтай
/resolution/ байх , нийт хэдэн ялгаатай өнгө дүрслэх зэрэг нь энэ картын
тохиргооноос хамаарна. Энэ карт нь өөрийн гэсэн санах ойтой байх
бөгөөд /Video RAM/ энэ санах ойн хэмжээнээс хамааран нэг дэлгэцэнд
дүрслэх цэгийн дээд хязгаар өөр өөр байдаг.

Зарим мэргэжлийн зориулалттай график карт нь өөр дээрээ тооцоолох
процессортой бөгөөд энэ нь янз бүрийн хөдөлгөөн бичлэгийг хурдтайгаар
үзүүлэх боломжийг олгодог. Энэ картнаас кабель гаран дэлгэцтэй
холбогдсон байгааг харж болно.

14. Install хийх буюу суулгах - Зарим програмыг Windows-ийн орчинд
ашиглахын тулд түүнийг системд суулгах хэрэгтэй байдаг. Үүний тулд уг
програмын файлууд дотроос ихэвчлэн setup эсвэл install гэх мэт
файлын аль нэгийг даран ажиллуулдаг. Програмыг суулгах явцад
түүний чухал зарим нэг файлуудыг Windows сангийн зарим хэсэгт
хуулдаг бөгөөд системийн файлууд, регистрийн файлуудад өөрчлөлт оруулдаг.

Ихэнх суулгалтын процесс нь дуусмагцаа Windows-ийг дахин ачаалахыг
шаарддаг. Энэ нь хийж өгсөн тохиргоогоо идэвхжүүлэх гэсэн зорилготой
холбоотой. Суулгасан програмууд ихэвчлэн c:/Programm Files/ санд ордог.

15. Share - Файлыг /эсвэл хавтасыг / Share хийсэн бол түүнийг сүлжээгээр уг
дотоод сүлжээний бусад компьютерууд авах боломжтой болдог. Share буюу
хуваалцах нь уг файлыг /хавтсыг / бусдад сүлжээгээр ашиглах боломж олгоно гэсэн үг юм.

16. Resycle Bin буюу Хогийн сав - Устгагдсан файлууд тэднийг цэвэрлэтэл энд
байрладаг бөгөөд эндээс буцаан файлыг сэргээж болно.

Сэтгэгдэл:


гоё шүү smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 19:06, 2010-10-04 | Холбоос | |


одоо болцон бгаз дээ !!!
Бичсэн: guumii4u цаг: 18:54, 2010-10-04 | Холбоос | |


чи загвартаа жаал өөрчлөлт хийсиймуу. ямар ч байсан бичлэг чинь хүрээнээсээ халиад байна өө. уг нь бол сонирхолтой бичлэг юм шиг байна өө. даанч уншихад төвөгтэй юм smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 18:23, 2010-10-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
XopoмFacebookGoogleHi5Санхүү