2010-10-04
Google хэдэн тэрбумыг
Дэлхийн сая сая хүмүүсийн салшгүй хэрэглээ болж,
өдөрт зүгээр л 10-аад сая долларын ашиг өлхөөн
олдог номер нэг хайлтын систем бол мэдээж Google.
Тус корпорацийн хөрөнгө нийтдээ
141 тэрбум долларт хүрчээ. Оюун ухаанаа бүрэн
ашигласаны хүчинд хожим ганц л өдөрт хэдэн саяар
ороод ирэх долларын эзэд бол Сергей Брин,
Ларри Пейж нар юм. Энэ гайхалтай эрхмүүдийн талаар товчхон дурдвал:

Ларри Пейж
Лаурэнс Пейж буюу Ларри Пейж нь 1973 оны 3 сарын 26-ий өдөр
Мичиган мужид төржээ. Тэрээр мөн дэлхийн хамгийн баян
хүмүүсийн жагсаалтанд 26-д, АНУ-ын хамгийн баян хүмүүсийн
жагсаалтын 9-д бичигдсан байна. Ларри Пейж төрөлхийн
компьютерийн чиглэлийн хүн болох нь тодорхой байсан ба
түүний эцэг болох Карл Пейж Мичиганы их сургуулийн компьютер,
хиймэл оюун ухааны профессор, ээж Глория Пейж нь мөн тус
сургуулийн програмчлалын багш байжээ. Ийм л орчинд төрж өссөн
тэрээр 6 настайгаасаа компьютертэй нөхөрлөжээ. Тэрээр бусдын
адил Мичиганы энгийн нэгэн дунд сургуульд элсэн орж,
компьютерийн инженер чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн байна.
Дараа нь магистрын зэрэг авахаар Стэнфордын их сургуульд орж,
улмаар докторын зэрэг горилон сурах болов. Энд суралцах хугацаандаа
тэрээр Сергей Бринтэй танилцсан байна.

Сергей Брин
Сергей Брин 1973 оны 8 сарын 21-нд Москвагийн нэгэн
Еврей гэр бүлд төрсөн байна. Одоо тэрээр google-ийн технологи
хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд түүний
нийт хөрөнгө 17 тэрбум долларт хүрч дэлхийн 26 дахь, АНУ-ын
9 дахь баян хүнээр тооцогдож байна. Дэлхий дээрхи 6 тэрбум
гаруй хүнээс тэрбумтан болно гэдэг тийм ч амар бус. Тэр тусмаа
30 насандаа энэ амжилтанд хүрнэ гэдэг бараг үлгэр. Сергей Бриний
эцэг эх хоёулаа математикч байсан нь түүнд их нөлөөлж, багаасаа
математикт суралцсан байна. 1979 онд тэдний гэр бүл АНУ-руу
цагаачилснаар Сергей Бриний шинэ амьдрал эхэлсэн байна.
Тэрээр Мериландын энгийн нэгэн бага сургуульд элсэн орсон байна.
1990 онд дунд сургуулиа төгссөний дараа аавынхаа багшилдаг байсан
Мэриландын их сургуульд компьютер, математикийн чиглэлээр
сурахаар элсэн орж, 1993 онд маш өндөр үнэлгээтэйгээр тус сургуулийг
бакалаврын зэрэгтэй төгссөн байна. Тэрээр шууд Стэнфордын
их сургуульд элсэн оров. Мастерын зэргээ амжилттай хамгаалсны
дараа тэрээр эцгийнхээ нэгэн адилаар профессор болохоор
үргэлжлүүлэн сурчээ. Докторын зэрэг горилон сурч байхдаа ирээдүйн
хамтрагч Ларри Пейжтэй танилцсан байна.

Google-ийн суурь хэрхэн тавигдав?
1996 онд Backup хэмээх хайлтын системээ бүтээснээр хөрөнгө мөнгөгүй
хоёр оюутанд олонд өөрсдийгөө мэдрүүлэх багахан боломж олдсон байна.
Тэд өөрийн бүтээсэн хайлтын системээ тухайн үед хөл дээрээ босчихсон
том компаниудад санал болгосон байна. Гэтэл тэдний төсөөлж байснаас
бага хүний сонирхол татжээ. Томоохон порталуудын сонирхлыг татах гэсэн
хоёр залуугийн оролдлого нь бүтэлгүйтсэн ч өөрсдийн компанийг
байгуулахаар эргэлт буцалтгүй шийдэв. Гэвч тэдэнд мөнгө олох асуудал
нэгдүгээрт тулгарч, хөрөнгө оруулагчийн эрэлд гарсан байна. Тэднийг хамгийн
эхэнд дэмжсэн хүн бол Sun Microsystems-ийн үүсгэн байгуулагч
Andy Bechtolsheim байлаа. Үүний дараа хэд хэдэн хөрөнгө оруулагчын
анхаарлыг татаж, сая ам.долларыг цуглуулж чадсан байна.
Улмаар 1998 оны 9-р сард компаниа Google хэмээн нэрлэж,
албан ёсоор байгуулжээ. Тэд Калифорни дахь найзынхаа гражинд
үйл ажиллагаагаа явуулдаг байв. 1998 оны сүүлээр маш олон нэр
бүхий сэтгүүлүүд тэдний талаар нийтэлж, PC Magazine Google.com-ыг
хамгийн шилдэг 100 вэб хуудаснаа багтаасан байна. Ларри, Сергей
нарын шинэ бизнес гайхалтай хурдан өсөж байлаа. 1999 оны 2-р сар
гэхэд өдрийн 500.000 хайлт Google-ээр дамжин хийгддэг болов.
Яг жилийн дараа Google.com-оор өдөрт дунджаар 3 сая хүн ханддаг
болж бета хувилбараасаа гарсан байна. Хэрэглэгчдийнхээ юу хүсэж буйг
цаг алдалгүй мэдэрч, интернэтийн орчны өсөлттэй хөл нийлүүлэн алхаж
чадсаны хүчинд Google нь хамгийн том хайлтын систем болж чаджээ.

Өнөөдрийн Google
Google өнөөдөр 12,000 гаруй ажилтантай, 8 тэрбум вэб хуудаснаас хайлт
хийх чадвартай, 35 хэл дээр 358 сая хэрэглэгчдэд үйлчилдэг, жилийн
орлого 10,6 тэрбум доллар хүрсэн том корпораци болж чаджээ. Хэдий
11 жил өнгөрсөн боловч энэ үзүүлэлтээрээ нэг зууныг элээсэн дэлхийн
аварга корпорациудыг аль хэдийн ардаа хаяжээ. Өнөөдөр Google.com-оор
өдөрт 150 сая гаруй хайлт хийгддэг ба эдгээр хайлтын үр дүнг хамгийн оновчтой,
хамгийн хурдан гаргахын тулд 150,000 гаруй аварга том сервер, дэлхийн
өнцөг булан бүрээс шилэгдсэн өндөр чадвар бүхий мянга мянган мэргэжилтэнүүд
ажиллаж байна. 2001 оноос Сергей, Ларри нар Google-ийн өдөр тутмийн удирдах
үүргийг Эрик Шмидтэд шилжүүлсэн ч Сергей Брин технологи хариуцсан
ерөнхийлөгчөөр, Ларри Пейж бүтээгдэхүүн хариуцсан ерөнхийлөгчөөр
тус тус ажиллаж байна
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
XopoмFacebookGoogleHi5Санхүү