2010-10-04
Жэки Чан: Миний өвөг эцэг Монгол цустай.
   Холливүдын нэрт жүжигчин, кино найруулагч Жэки Чан өчигдөр манай улсад уран бүтээлийн бус
хүмүүнлэгийн айлчлалаар ирлээ. Түүний манай улсад ирээд зохион байгуулж буй анхны үйл ажиллагаа нь ...
улс төр, урлаг спорт болон залуу үеийн төлөөллүүдтэй хамт агаарын бохирдлын эсрэг гүйлтэд оролцов.

Сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр тэрээр "Би маш их баяртай байна. Хоёр жилийн өмнөөс л Монгол улсад ирэх сонирхол надад байсан. Монгол улсад ирээд хүмүүнлэгийн үйлс хийж байгаадаа хязгааргүй их аз жаргалтай байна. Монголчууд та бүхэн надад хайртайг би мэдэрч байна. Тиймээс би ч гэсэн та бүхэндээ маш хайртай гэдгээ хэлмээр байна. Намайг урьсанд маш их талархаж байна" хэмээлээ.

Нэрт жүжигчнээс "Таныг Монгол цустай гэж сонсож байсан. Энэ үнэн үү хэмээн асуухад "Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний өвөг эцэг, аав хоёр намайг Монгол цустай гэж хэлсэн. Тиймээс би Чингис хааны тухай кино бүтээхийг хүсч байгаа. Одоогоор бэлтгэл ажилдаа ороод байна. Гэвч Чингис хааны тухай маш олон кино хийгдсэн байдаг учраас маш их судалгаа хийх шаардлагатай болж байгаа"  гэлээ.

Айлчлалын зорилгын хүрээнд Жэки Чан "Баяр хөөрийн ивээл" хүмүүнлэгийн сантай хамтран ажиллах гэрээ байгуулж, Монгол улсад цаашид хэрэгжүүлэх нийгмийн сайн сайхны төлөөх төслүүдийг дэмжих тухай батламж бичгийг тус хүмүүнлэгийн санд гардууллаа.
Сэтгэгдэл:


Би тэгэхлээр зочинтой цус нэгтэй ахан дүүс болох нь ээ кккккккк инээх хэлээ гаргах

бид чинь адилхан урсвал өнгө нэг хөөрвөл цөс төстэй тийм л хүмүүс шдээ. хэхэ монгол хятадын ялгаа нь бидний сэтгэлгээнд байгаа бусуу кккккк хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 19:19, 2010-10-04 | Холбоос | |


ter tsus ni ch odoo yu ve ain. zugeer l ywna bizdee.
Бичсэн: Turbold цаг: 19:12, 2010-10-04 | Холбоос | |


Жигүүр ах тэхлээр надтай бас адилхан улаан цустай байхнээ ккк... хэлээ гаргах
Бичсэн: Зочин цаг: 19:11, 2010-10-04 | Холбоос | |


Би тэгүүл Дэлхийн хүмүүстэй адил улаан өнгийн цустай ккккккк хэлээ гаргах rolling on the floor
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 18:25, 2010-10-04 | Холбоос | |


Миний блогд зочилсон танд баярллаа
Бичсэн: guumii4u цаг: 18:01, 2010-10-04 | Холбоос | |


mongol tsutstai ch gj bh shig. amr uym boljdee ain
Бичсэн: upshot_gp цаг: 17:40, 2010-10-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
XopoмFacebookGoogleHi5Санхүү